Нууцлалын бодлого
Үүнээ (цаашид «бид») нь Увс аймгийн сумын дэлгүүрүүдийг бөөний төв, түгээлтийн төв, жолоочтой холбох захиалгын платформ юм. Энэхүү бодлого нь Үүнээ мобайл апп болон uunee.mn вэбийг ашиглахад таны ямар мэдээллийг цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, утасны дугаар, дэлгүүр эсвэл байгууллагын нэр, аймаг, сум, хаяг. Жолоочийн хувьд улсын дугаар, тээврийн хэрэгслийн төрөл, даац.
- Захиалгын мэдээлэл: захиалсан бараа, тоо ширхэг, дүн, төлбөрийн хэлбэр, захиалгын төлөв, гомдол.
- Зураг: ачаа савласан, түгээлтийн төвд хүлээлгэсэн, ачсан, хүргэсэн, хүлээн авсан болон гэмтлийн зураг. Зургийг зөвхөн та апп-аас өөрөө авах эсвэл сонгох үед илгээнэ.
- Байршил: жолооч хүргэлт хийснээ тэмдэглэх үед тухайн мөчийн байршил (зөвхөн апп нээлттэй үед, таны зөвшөөрлөөр). Бид арын горимд байршил цуглуулдаггүй.
- Нууц үг: бид нууц үгийг өөрийг нь биш, буцааж тайлах боломжгүй хэлбэрээр (scrypt) хадгална.
- Face ID / хурууны хээ: биометрийг таны утасны үйлдлийн систем өөрөө шалгадаг. Бид биометрийн өгөгдлийг хүлээн авдаггүй, хадгалдаггүй — зөвхөн утсанд хадгалагдсан нэвтрэх түлхүүрийг ашиглана.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн токен (зөвхөн таны утасны хамгаалагдсан санд), серверийн алдааны бүртгэл.
Бид зар сурталчилгаа харуулдаггүй, таныг бусад апп, вэбээр хянадаггүй, мэдээллийг тань худалдахгүй.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Бүртгэл, нэвтрэлт: утасны дугаараа нэг удаагийн SMS кодоор баталгаажуулах, бүртгэлийг админ шалгах.
- Захиалгыг бөөний төв, түгээлтийн төв, жолооч хооронд дамжуулж хүргэх.
- Ачаа хүлээлцсэнийг зураг, байршлаар баталгаажуулж, маргааныг шийдвэрлэх.
- Төлбөр тооцоо: дансаар шилжүүлэхэд гүйлгээний утгад таны дэлгүүрийн утасны дугаарыг ашиглана.
- Үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, алдааг засах.
3. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ
Захиалга биелүүлэхэд шаардлагатай хэмжээгээр л хуваалцана: бөөний дэлгүүр таны дэлгүүрийн нэр, утас, хаяг, захиалгыг; жолооч хүргэх хаяг, утас, ачааны мэдээллийг; захиалагч жолоочийн нэр, утас, улсын дугаарыг харна. Хууль хүчний байгууллагын хуулийн дагуух шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд өгөхгүй.
4. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээллийг шифрлэгдсэн (HTTPS) холболтоор дамжуулж, Amazon Web Services-ийн серверт хадгална. Хандах эрхийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтнуудад олгоно. Захиалгын түүхийг нягтлан бодох бүртгэлийн хуулийн хугацаанд хадгална. Бүртгэлээ устгуулсан тохиолдолд хувийн мэдээллийг 30 хоногийн дотор устгана.
5. Таны эрх, бүртгэл устгах
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, бүртгэлээ устгах эрхтэй.
- Апп-аас: Профайл → Нэвтрэлт → «Бүртгэл устгах». Таны нэр, утас, нууц үг, биометрийн нэвтрэлт, мэдэгдлүүд шууд устаж, эзэмшдэг дэлгүүр тань идэвхгүй болно.
- Апп ашиглах боломжгүй бол: бүртгэлтэй утасны дугаараасаа 8906 0613 утсаар эсвэл [email protected] хаягаар хүсэлт илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хуулиар хадгалах шаардлагатай захиалгын гүйлгээний бүртгэл (дүн, огноо, бараа) нэргүй хэлбэрээр үлдэнэ.
6. Хүүхдийн нууцлал
Үүнээ нь бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээ бөгөөд 18 наснаас доош хүмүүст зориулаагүй.
7. Өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг апп-аар мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Асуулт, санал: 8906 0613 · [email protected]